ImageReel & Story
НүүрImageReel
Үйлчилгээний нөхцөлХэрхэн ашиглах

© 2026 Sumanu AI.

Үйлчилгээний нөхцөл

Sumanu AI платформыг ашиглахын өмнө дараах хэрэглэх заавар, дүрмүүдтэй танилцана уу.

1. Кредит

Нэг кредит = 1₮ = Кредитын хугацаа дуусдаггүй. Хэрэглэхгүй бол байж л байна.

2. Зураг үүсгэлт

Зураг амжилттай үүсээд ТАНД хүргэгдсэн үед л кредит хасагдана. Алдаа гарвал кредит хасагдахгүй. Алдаа гарч зураг үүсээгүй эсвэл танд зураг очоогүй бол та тусламж авч кредитээ буцаан авч болно. Бусад үед таны зарцуулсан кредит буцаан олгогдохгүй.

3. Насны хязгаарлалт

Энэхүү системийг ашиглахын тулд та насанд хүрсэн байх ёстой.

4. Төлбөрийн буцаалт

Ашиглаагүй кредитийн төлбөр буцаан олгохгүй. Та хүссэн үедээ ашиглаж болно.

5. Техникийн асуудал

Техникийн алдаа, засвараас үүдэн үйлчилгээ түр ажиллахгүй байж болно. Ийм тохиолдолд кредит хасагдахгүй.

6. Нууцлалын баталгаа

Таны явуулсан мэдээлэл зураг, үүсгэсэн дүрслэл нь манай серверт хадгалагдахгүй. Бид зөвхөн таны telegram id болон гүйлгээ кредитийн түүхийг хадгалдаг.

7. Төлбөрийн аюулгүй байдал

Манай систем албан ёсны баталгаажсан, нууцлалын аюулгүй байдлыг хангасан төлбөрийн хэрэгслийг танд олгож байгаа. Qpay болон бүх банкны апп-р та гүйлгээгээ хийх боломжтой. Таны гүйлгээ аюулгүй системээр дамжин автоматаар бүртгэгдэх бөгөөд хормын дотор л таны кредит цэнэглэгдэх болно.

8. Хэрэглэгчийн хариуцлага

Хиймэл оюун ухаанаар зураг дүрслэл үүсгэх нь хяналт багатай тул хэрэглэгч зөвхөн өөрийн болон өөрийн таньдаг хүмүүсийн зургийг тэдний зөвшөөрөлтэйгөөр дүрслэл үүсгэх ёстой. Хэн нэгний болон олны танил хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр зургийг нь өгч өөрчлөх, үүсгэх нь хориотой.

9. Хууль эрх зүй

Монгол улсын бусад хууль эрх зүйн заалтыг баримтална уу. Бид хэрэглэгчийн хууль бус аливаа үйлдэлд хариуцлага хүлээхгүй болно.

10. Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдэх

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээний үйл ажиллагаа өргөжих өөрчлөлт шинэчлэгдэх бүрд шинэчлэгдэж болно.

Төлбөр төлж кредит авсан үед таныг энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцох болно.